Үүнээс цааш биднийх байсан юм
Тийм ээ энэ дарвайсан Хятадуудын бахархаад байгаа цагаан хэрэмнээс нааш бидний нутаг тун саяхныг хүртэл байсан юм. Хорвоо дээр сансраас харагддаг ганцхан объект энэ биш шүү хүмүүс ээ. Томоохон барилга байгууламжаас авахуулаад онгоцны буудал хүртэл үзэгддэг гээд бодчих. За энэ яахав.
"Үүнээс цааш биднийх байсан юм" цааш унших »
Блоггер эрчүүдээ ирэх хагас сайн өдөр болзы
Өнгөрсөн долоо хоногт монголбооёын санаачлагаар хийморын овоо явах төлөвлөгөө гаргасан юм. Тэгсэн чинь яг 5 дахь өдөр зарласан болохоор олигтой хүмүүс ч мэдэж авч чадаагүй одоо жаахан эрт зарлаж байгаа санаатай.
"Блоггер эрчүүдээ ирэх хагас сайн өдөр болзы" цааш унших »
АЙМААР тоглоомын талбайнаас салцгаахуу?
Энэ блог дээрх анхны нийтлэлээ хүүхдийн тоглоомын газрын талаарх санаа бодлоо хуваалцая гэж бодлоо. Үнэндээ би энэ талаар огт боддоггүй мартсан байсан гэхэд болно. Харин Ягтиймээгийн Алуурын талбай хэмээх энэхүү бичлэгийг уншаад өөрийн мэдэх нэгэн түүх санаанд орсон, одоо үнэхээр бодууштай явдал мөнөөсөө мөн гэдгийг та бүхэн дараахь түүхийг сонсоод ойлгох болно.
"АЙМААР тоглоомын талбайнаас салцгаахуу?" цааш унших »
Блогчидоо надад туслаач

Би нэг сайт хийж байгааг зарим блогчид гадарлаж байгаа байх. Ямар хуу утгатай сайт вэ гэхлээр "Mongolian bussiness and entertainment portal site" гэсэн урайн доор бизнесийн шинэлэг санааг хэрэгжүүлэхээр мөн, залуусыг мэдээллээс хоцроохгүйн тулд шинэлэг интертайнмэнт мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэж байх үүднээс нээж байгаа бөгөөд блогоос өөр юу ч мэддэггүй хүний хувьд дэвшил гэгч л болоод байна. Мэдээж энэ сэдэвийн хүрээнд юу юу байх нь бараг л ойлгомжтой байх. Гэхдээ дурьды ажлын нэгдсэн лавлах, аутсоорсинг, дуу хөгжим, мэдээ мэдээлэл, кино, сонирхолтой фото мэдээлэл, социал нэтворкинг зэргийг агуулсайн сайт хийхээр ажиллаж байна. Эхний ээлжинд Фото мэдээлэл киноны сайт хийгдэх бөгөөд гол санаа нь залуусыг татаж хандалт авах бодолтой байгаа юм. Тэгээд блогчид та бүхнээсээ нэг гуйх юм байна. Миний сайтын баннерийг л тавиж тус болооч гэж. Хэ хэ. За за ингээд боллоо. Дашрамд дурьдахад баннер тависан ах эгч нартаа баярлалаа.

 

;

Хүний оюун ухаан КОМПЬЮТЕРТ ялагдана...
Өнөөдөр хүн төрлөхтөний хөгжих үү, эс хөгжих үү гэсэн оюун ухааны чадвар чадамжын асуудал маш чухал үе дээрээ байгаа гэж би боддог юм. Өдгөө дэлхийн техник технологи, тэр дундаа компьютерийн хөгжил асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл компьютер техникийн хөгжил 6 сард нэг дахин өсөж байна. Зөвхөн 1 жилийн дотор 600 сая компьютер жагсаалаас гардаг. Жагсаалаас гарсан шалтгаан нь мэдээж хүчин чадал, үзүүлэлт гологдсон байгаа юм.
Эндээс харахад хмүүүс техник технологийн ололт амжилтуудыг асар хурдан энгийн хэрэглээндээ нэвтрүүлдэг болох нь харагдаж байна. Энэ бол өнөөдрийн миний бичих сэдвийн гол зангилаа юм.
Хүмүүс техник технологийн ололт амжилтыг өөрснийхөө амьдралд нэвтүүлэхдээ амьдралынхаа аль нэг хэв маягийг амарчилах, хялбарчилах зорилготой байдаг. Харин өнгө үзэмж гоо зүйн үүднээс шинэчлэсэн бүтээгдхүүн нийт шинэ бүтээгдхүүний дөнгөж 5 хан хувийг эзэлдэг тухай уншиж байсан юм байна. Хүний өдөр тутмын энгийн амьдрал улам л амар хялбар болж байгаа энэ үед хамгийн эхний тулгамдсан асуудал урган гарч байгаа нь хөдөлгөөний дутагдал.

"Хүний оюун ухаан КОМПЬЮТЕРТ ялагдана..." цааш унших »
ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ
ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ Энэ нөхөн сонгууль нэг л “чимээгүй” яваад байгааг олон хүн анзаарч байгаа байх. Хуучин бол манай аваргууд өдийд ёстой “манаргаж” өгдөгсөн. Чимээгүй байх нь ядаргаагүй амар л юм. Би энэ сонгуулийг “заяа нь мэдэг” гэж хаячихаад орчуулга морчуулга гээд сууж байсан юм. Тэгсэн чинь юу вээ, намууд нь холилдчихоод, улс төрийн бүлэглэлийн сүлжээний дайн эхэлчихдэг юм байна. Зах зээлд аль хэдийн орсон улс төрийн бүлэглэлүүд сүлжээнд гарцаагүй ордог юм байна. Тэгээд л чимээгүй байгаад байхгүй юу. Энэ тухай өгүүлсү. Улс төрийн сүлжээний бизнес
"ЧИМЭЭГҮЙ СОНГУУЛЬ" цааш унших »
(Нийт: 48)